Жангарын туулийн уг сурвалж болон жангар хэмээх нэрийн учрыг эрдэмтэд өөр өөрийн салбар шинжлэх ухааны үүднээс судлан тогтоох оролдлогыг хийсээр байна. Ялангуяа Жангарын туулийн уг сурвалжийн асуудал бол хэзээнээс нааш гадаад дотоодын олон арван судлаач эрдэмтдийн шийдвэрлэхээр оролдож ирсэн чухал асуудлуудын нэг байсаар ирсэн билээ. Судлаачид туулийг үүсэн бүрэлдсэн цаг үеийн талаар XV зуунд үүссэн, […]Read More
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс 2008 онд эрхлэн хэвлүүлсэн Монгол хэлний их тайлбар толь-д сэтгүүл хэмээх үгийг I.1. ямар нэгэн тусгай мэргэжлийн тухай юм уу ямар нэгэн асуудлын утга учир, чанар, байдал зэргийг олон нийтэд таниулах зорилготой тогтмол хэвлэл; 2. [хуучирсан] цаг үеийн байдлыг гаргах богино хэмжээний баримтат кино (https://mongoltoli.mn/) гэж үндсэн болон салаа утгыг нь […]Read More
Утга зохиол судлаач, Х.Чойдогжамц “Жангар хайлмаар газар санж”. Энэ үг тууль дотроо буюу “Жангар” туулийн сонгодог хувилбар болох Халимагийн 26 бүлгийг(Доктор Т.Дүгэрсүрэнгийн хөрвүүлж, эмхэтгэсэн) уншихад лавтай хоёронтоо тааралддаг юм. Тааралдахдаа хоёул Араг Улаан Хонгор баатартай холбоотой өгүүлэгддэг. Өвс, усаар тааруухан газар нэгэн өнчин хүүг даган явахдаа Хонгор араас нь ийн хэлдэг бол, нөгөө нь дэлгэрэнгүйгээр […]Read More
Саявтархан “Тоокуу нэгэн гос” хэмээх дууны үгээс улбаалан, “энэ торгууд хүмүүсийн чинь санаа сэдэлд таарах гутал байдаггүй юм байна, өөлд гутал өсгий холгодог, халх гутал хажуу холгодог” гэхчлэн шүүмжлэх нь үзэгдэв. Шүүмжилж хэлэлцэхээс ч өөр аргагүй юм. Уг дууг дуучин Ө.Бохьшаргын дуулснаар авч үзвэл Тоокуу нэгэн гос нь Тов кийгээд байна Торгууд нэгэн сэвгэр Толгой […]Read More
ХХ зуунд Монголчууд Манжийн дарлалаас гарч өөрсдийн тусгаар тогтнолыг зарласан нь дэлхийд тархан суусан монгол туургатнуудын анхаарлыг татаж, улмаар тэдний зарим төлөөлөгчид Монгол улсад ирж тухайн үед өрнөөд байсан улс төрийн үйл хэрэгт биечлэн оролцох болов. Тэдний нэг бол Астархан мужийн Халимагийн Бага дөрвөд улсаас гаралтай Дамбийжанцан юм. Монголын баруун хязгаарын түшиц газар болох Ховд […]Read More
Бух ноолдоон гэх бөхийн нэгэн төрлөөр дөрвөд, баяд, захчин, урианхай, торгууд , хошууд, өөлдүүд хорьдугаар зууны эхэн хүртэл барилдаж байсан бөгөөд эдүгээ ч ОХУ-д суух Халимагийн дөрвөд торгуудын дунд эрийн гурван наадмын нэгэн төрөл болон уламжлагдаж байна. Энэхүү барилдааны нэгэн хэлбэр нь эртний уламжлалыг хадгалсан, хоёр аймаг буюу овгийн хоорондох тэмцэл, тэмцээний үлдэц бололтой. Бух […]Read More
Баатарлаг туулийн өгүүлэмжид бурхан шажны тухай ойлголт нэвчин орсон нь монголын бусад угсаатны туулинд ч ойролцоо цаг хугацааг илэрхийлдэг. Түүнээс гадна тухайн ястны туульд бурхан шажин сайн муу аль талд байх, сайхан муухай ямар зүйлийг дүрслэж байгаагаас бурханы шажны дэлгэрснээс хойшхи аль үеийн тусгал болохыг харж болохуйц байна. Ойрад монголын туулийн зохиомжийн эхэн хэсэгт голдуу […]Read More
Халх туулийг орон нутаг, өв тээгчдээс тэмдэглэн цуглуулж, эмхлэн судлах ажил бусад монгол ардын туулсын судалгааны адил зуугаад жилийн өмнөөс эхэлжээ. Академич Б.Я.Владимирцов “Монгол ойрдын баатарлаг тууль”(1926) бүтээлдээ монгол туургатны туулийн тархацыг судалж үзээд, “халхчуудыг‘туульсын ул мөрөө мартсан юм уу, ер оргүй болсон гэж их бага алин боловч итгэлтэй хэлж болно’ гэж анх удаа тэмдэглэсэн […]Read More
Утга зохиолын онолын хичээл дээр туульсын хэлбэрийн талаар заах үеэрээ заавал унших зохиолд дотоод гадаадын хэд хэдэн хөлгөн туульсыг оруулсан тухайгаа хэлтэл оюутнуудын эсэргүүцэлтэй тулгарав. Тэд алтан цагаа элэрсэн баларсан эртний туульстай зууралдаж барахын оронд орчин цагийн сонгодогуудтай танилцахад зориулахыг хүсэж байв. Ц.Хасбаатар агсны чөмгөө дундартал сууж орчуулсан Алигери Дантегийн “Там”, Ш.Одонтөр агсаны хичээнгүйлсэн Вергилийн […]Read More