• 2025-05-04

ЖАНГАРЫН ӨРГӨӨ гэж юу вэ?

Монгол судлалын номын сан, тууль судалгааны төв

“ЖАНГАРЫН ӨРГӨӨ” төслийн зорилго:

Монгол судлал, тэр дундаа монгол тууль судлал, сурталчилгааны төв байгуулах. Дотоод гадаадын монгол судлаач залуучуудыг дэмжих, судалгааны болон амьдрах орчин нөхцлөөр хангах. Монголын туургатны туульсын судалгааг дэмжих, судлаачдыг алдаршуулах. Монгол туулийг сурталчилах судалгааг хөгжүүлэх.

Судалгааны номын сан

Энэхүү судалгааны төв нь монгол судлал болон жангар, тууль судлалын цахим болон хэвлэмэл ном, хурлын материалуудыг агуулсан баялаг номын сан, ном агуулах фонд бүхий судалгааны төрөлжсөн номын сан юм.

Номын фонд

Монгол судлал, туульсын судалгааны 15000 номын багтаамжтай номын фонд, вэб суурьтай цахим номын фонд байна.

Судлаачийн байр

Залуу монгол судлаачдыг монголд ажиллах хугацаандаа амьдрах боломжийг бүрэн хангасан амьдрах байрыг шийдсэн байна.

Уншлагын танхим

Уншлагын танхим нь 20 хүртэлх судлаач зэрэг сууж, цахим болон хэвлэмэл материалтай ажиллах боломжтой байнгын үйл ажиллагаатай уншлагын заал байна.

Хурлын танхим

Уншлагын танхим (120мкв) бүхий хурлын заалтай байна.