Энэ бол хувьсгалын өмнөхөн Эрхүүд дарсан ховор түүхэн гэрэл зураг бөгөөд европын боловсрол эзэмшсэн хамгийн анхны Буриад сэхээтнүүдийг дүрсэлжээ. Тэдний хувцас, үс засалт, байрлал, нүдний харц нь үүнийг илтгэнэ. Энэ зурагт байгаа хүмүүс бүгд монголын ертөнцтэй ямар нэгэн байдлаар холбогдсон нь хачирхалтай Тиймээс л энэхүү зургийг судлаачид анхаарахгүй өнгөрч чадаагүй хэрэг. Учир нь уг зурган […]Read More
Хүүхдийн уран зохиол нь хүүхэд насны ойлголттой адил нийгмийн бүтээл бөгөөд цаг хугацааны явцад тасралтгүй өөрчлөгдсөөр байдаг. Энэ нь хүүхдэд зориулан бичигдсэн бүтээлүүд болон хүүхдүүд өөрсдөө сонгон унших болсон бүтээлүүдийг хамардаг. Хүүхдийн уран зохиол ба насанд хүрэгчдийн уран зохиолын зааг тун бүдэг. Жон Роу Таунсенд нэгэнтээ “Хүүхдийн номыг тодорхойлох хамгийн бодитой арга бол хэвлэлийн газрын […]Read More
ЗХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС ХАЛИМАГУУДЫГ СИБИРЬ РУУ НҮҮЛГЭСЭН НЬ Эх орны дайны үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан ард түмнүүдээс И.Сталиныг эсэргүүцэн, германы талд орогсод зөвхөн халимагууд байгаагүй, Кавказын угсаатнуудын ихэнх нь Германчуудыг дэмжиж байсан юм. И.Сталин энэхүү бага ястан ард түмнүүдийн урвалтыг тэднийг устгах төлөвлөгөөг хэрэгжүүлэх аятай шалтаг олдов хэмээн үзэж, “… халимаг, чечен, ингуш, карачай, балкар, […]Read More
УЛААН АРМИД АЛБА ХААЖ БАЙСАН ХАЛИМАГУУДЫГ ЦӨЛСӨН НЬ Халимаг муж болон хөрш зэргэлдээ нутагт суурьшиж байсан халимагуудыг, гавьяа байгуулсан эсвэл цэргийн ар тал гэхгүйгээр цөмийг нь цөллөгт явуулсны дараа улаан армид алба хааж байсан халимаг дайчдыг шилжүүлэх асуудал үүсжээ. Энэ үед халимагийн цэрэг дайчид (дэлхийн II дайнд) Цагаан тэнгисээс Хар тэнгис хүртэлх бүх фронтод галын […]Read More
Халимагуудыг 1943 оны 12-р сарын 28-31-ны хооронд ачааны 49 вагонд ачиж, 14 хоногийн турш тэсгим хүйтэнд явж Сибирьт хүргэжээ. Халимагуудыг ачсан галт тэрэгний дайран өнгөрөх өртөө бүр дээр тусгай хамгаалалтын зэвсэглэсэн цэргүүдээр бэхлэсэн байв. Мөн ачигдан яваа халимагуудад замын өртөөн дээрээс өдөрт нэг удаа халуун хоол, хоёр удаа буцалсан ус өгөхөөр заасан байсан ч тэр […]Read More
Унших чадвар нь хүүхдийн боловсролын суурь бөгөөд энэ нь сургалтанд оролцох, сургуулийн амжилттай төгсөхөд чухал үүрэгтэй. Хүүхдийн уран зохиол нь унших чадварыг хөгжүүлэхэд нөлөөлдөг бөгөөд олон тооны судалгаа, статистик баримт нь энэ харилцан хамаарлыг баталж байна. Бага сургуулийн сурагчид унших чадварыг хөгжүүлэхэд уран зохиолын бүтээлүүд нь сэтгэлгээний болон хэлний ур чадварыг дээшлүүлж, оюун санааны өсөлтөд […]Read More
Уран зохиол ба философийн уялдаа холбоо Уран зохиол болон философийн хооронд янз бүрийн хэлбэрийн холбоо байж болох бөгөөд тэдгээрийг олон талаас нь авч үзэж болно. Ялангуяа философийн мэдлэг, философийн үзэл уран зохиолд хэрхэн нөлөөлснийг хамгийн тод жишээ болгон философи болон уран зохиолын бүтээл туурвиж байсан зохиолчдоос харж болно. Харин философичдын зарим бүтээлээс уран зохиол философид […]Read More
Фёдор Михайлович Достоевский — цаг үеийнхээ хамгийн алдартай Орос зохиолчдын нэг юм. Түүний “Преступление и наказание”, “Идиот”, “Братья Карамазовы”, “Бесы” гэх мэт романууд нь дэлхий дахинд нэр хүндтэй. Дээрх зохиолууд нь цөм түүний амьдралын сүүдэр гэж хэлж болно. Зохиолч Достоевский залуу насандаа Москвагийн хувийн сургуулиудад боловсрол эзэмшиж, дараа нь Санкт-Петербургийн инженерийн сургуулид суралцсан. Тэрээр хожим […]Read More
Александра Потанины бичсэн “Угсаатны зүйн жүжиг”-ийн тухай Өмнөх дугаарт бид Сибирийн алдарт аялагч, Төв Азийн судлаач, эрдэмтэн, нийгмийн зүтгэлтэн Г.Н. Потанины эхнэр, хамтран зүтгэгч Александра Викторовна Потанинагийн уран бүтээлийн өвийн тухай өгүүлж эхэлсэн билээ. Түүний амьдралын нэгэн хэсэг 1887-1890 оны хооронд Иркутск хотод өнгөрсөн бөгөөд энэ нь Монгол, Хятад, Төвөдийг хамарсан гурван томоохон экспедицийн дараах […]Read More
“Энэ үед хамаарах цөөн боловч зохиол нь ерөнхий хэв маяг, туурвил зүй, уран сайхны хувьд хуучин бичгийн уран зохиолын уламжлалыг хадгалсан шинжтэй хэдий ч эх орны тусгаар тогтнол, үндэсний ухамсар, соёлоо сэргээн бэхжүүлэхийг чухалчилсан, харийн дарлалыг эсэргүүцсэн үзэл санааны шинэчлэлээрээ шинэ хэв маягийн уран зохиолын эхлэл болж байна. Үүнд Дэчинрашийн Шагдар, Догсомын Бодоо, Р.Гамал нарын […]Read More