– Аид \Гадес\, грек-1. Аидоней ч гэдэг. Плутон-газар доорхи ертөнц хийгээд үхэгсдийн хаант улсын эзэн, Кронос, Рей хоёрын хүү, Зевс, Посейдон, Деметра нарын дүү. Ах дүү гурав ертөнцийг гурав хуваасны дараа \Зевс, Посейдон, Аид\ Аид нь газар доорхи хаант улсыг авчээ. Аидыг газрын доорхи эд баялаг, газын гүнээс арвин ургац илгээдэг үржил шимийн бурханд тооцдог. […]Read More
Яруу найрагч Д.Отгонсүрэнг Монголын орчин үеийн уран зохиолын түүхийн гуравдугаар ботид 1970-аад оны уянгын төрөл зүйлийн төлөөлөгчид хамруулж үзсэн байдаг . Тэрээр “Уулын горхины шуугиан” шүлгийн анхны түүврээ 1975 онд хэвлүүлснийг Монгол улсын төрийн соёрхолт эрдэмтэн, профессор Д.Цэнд өлгийдөн авч “Энэ түүврийг уншихад зөвхөн авьяас билгээ шүтээгүй харин уран зохиолын онол гоо зүйн зохих мэдлэг […]Read More
Монгол-Ойрадын их эрдэмтэн, төр шашны нэрт зүтгэлтэн, соён гээрүүлэгч, гүүш Зая бандида Нaмхайжамц буюу Равжамба нь aравдугаар жарны шороон гахай жил буюу аргын 1599 онд Дөрвөн Ойрадын нэрт сурвалжит язгууртан Цэцэн Күнгүй Заяачийн хүү Баавханы 5-р хүү болон төржээ. Түүний үндсэн яс угсаа нь хошууд, отог нь гөрөөчин, багын нэр нь Шар Хаваг байжээ. Шар […]Read More
Галдан 1644 онд Дөрвөн Ойрадын зонхилох аймгуудын нэг, зүүн жигүүрийг өмгөөлөн явагч Цорос аймгийн тэргүүн Эрдэнэбаатар хэмээгдэгч Хотогчин хунтайжын зургадугаар хөвгүүн болон төржээ. Эрдэнэбаатар хунтайжийг 10, 11, 12 хөвгүүнтэй байсан гэсэн зөрүүтэй мэдээнүүд сурвалж бичгүүдэд бий. Мөн хатдынх нь тоог 5, 9 байсан гэсэн зөрүүтэй тоо ч бий. Ихэнх эрдэмтдийн санал нэгтэй байдаг ганцхан үнэн […]Read More
Дөрвөдийн нэрт туульч Ц.Зодов 1910 онд ард Цагаандайн тав дугаар хүү болон төржээ. Ихэд сэргэлэн цовоо, авьяас билигтэй хүүхэд байсан учраас эцэг нь түүнийг зургаан настанд нь : Шаламгай хүүг Шажиндаа өргөдөг Шалбууртай хүүг Төрдөө өргөдөг юм гээд Төгсбуянтын хийдэд шавилуулжээ. Хийдэд хорь гаруй жил сууж төвд бичиг үзэхдээ тэрээр энэ хийдийн зарим лам нараас […]Read More
Эрт урьдын цагт баян алтай хангай нутагтай Бумба зээрд морьтой Бурхан хаан Бурам улаан хатан, буман олон ард түмэнтэйгээ хамт буянт мал сүрэг, хишиг ихтэй нутгийнхаа шимийг хүртэж хийгээс /гаднаас/ ирэх дай дайсангүй амар амгалан амьдран суудаг байжээ. Гэтэл Бурхан хаан, Бурам улаан хатан хоёроос залуу идэр насанд нь хаан төрийг барьдаг, хаш тамгыг атгадаг, […]Read More
Дэлхийн хэмжээнд түгэн тархсан цөөн хэдий боловч тухайн угсаатан, үндэстэний ахуй амьдрал, аж байдал, зан заншил, зориг сэтгэлийг илэрхийлсэн туулиудыг бид хэдийн мэддэг билээ. Эртний Грекийн алдарт Иллиада, Одиссей, Энэтхэгийн Махабахарата, Рамаяана, Киргизийн Манас, бидний Монголын Гэсэр, Жангар. Цаашлан олон арван туульсийн бүтээлүүдийн нэр хөврөнө. Баруун Монголчуудын дунд өвлөгдөн үеэс үе, амаас ам дамжин хайлагдаж […]Read More
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУБИС-ийн түүхийн тэнхмийн дэд профессор Надмидын Сүхбаатарын Монцамэ-д нийлэгдсэн “Чингис хааны хөвгүүдийн байгуулсан эзэнт гүрнүүдийн суурин дээр 16-17-р зуунаас Дөрвөн Ойрад босч ирсэн юм” ярилцлагаас хэсэглэн авав. https://montsame.mn/mn/read/320103 -Ойрад түмэн, Дөрвөн Ойрад гэж ярьдаг. Энэ ойлголт тус тусдаа тодорхойлогдох учиртай юу? -Эртнээс Монголын нууц товчоо, Рашид- Аддины “Судрын чуулган”- зэрэг түүх бичлэгийн бүтээлд […]Read More
ХХ-р зуун гарснаар дэлхийн улс төрд ихээхэн өөрчлөлт гарсан нь Хаант Орост ч ихээхэн өөрчлөлт авч ирэв. Энэ үед Оросын бүрэлдэхүүнд ямар ч эрх мэдэлгүй байсан Халимагууд энэхүү цаг үеийг өөртөө ашигтайгаар эргүүлэхийг эрмэлзэх болсон юм. Энэ бүхэн нь Халимагийн ард түмэнд асар их гай зовлонг дагуулан ирсэн юм. Хаант Оросын удирдлагууд Халимагуудад ил болон […]Read More