Үхэгсдийн орны бурхан Ἅιδης

– Аид \Гадес\, грек-1. Аидоней ч гэдэг. Плутон-газар доорхи ертөнц хийгээд үхэгсдийн хаант улсын эзэн, Кронос, Рей хоёрын хүү, Зевс, Посейдон, Деметра нарын дүү. Ах дүү гурав ертөнцийг гурав хуваасны дараа \Зевс, Посейдон, Аид\ Аид нь газар доорхи хаант улсыг авчээ. Аидыг газрын доорхи эд баялаг, газын гүнээс арвин ургац илгээдэг үржил шимийн бурханд тооцдог. Аидын талаархи хамгийн түгээмэл домог бол тэрбээр газар тариалангийн охин тэнгэр Деметрагийн охин Персефонаг хулгайлж гэргийгээ болгодог явдал. Харин Деметра цөхрөнгөө бүр барсан тул хүмүүс арвин ургац илгээхээ больж хүн төрөлхтөнд мөхөл заналхийлдэг. Тэгэнгүүт Зевс, Персефонаг ээжид нь буцааж өгөхийг зарлигдсан байдаг. Гэвч Аид нь Персефонад хүчээр анарын хэдэн үр залгиулна. Тэгснээр Деметрагийн охин нь газар доорхи хаант улсыг бүрмөсөн орхин явж чадахгүйд хүрдэг. Тэгснээр жилийн нэг хэсгийг эхтэйгээ хамт газрын гадаргуу дээр, үлдсэн хэсгийг газар доорхи ертөнцдөө өнгөрүүлдэг \Газрын гадарга дээр гарч ирж буй Персефонагийн домог нь жилийн улирал солигдож, ургамал хош урган төлжихийг харуулдаг\. Домгууд Аидыг далдын хар малгайгаар бүрхдэг. Гомерынхоор, Аид нь газар доорхи ертөнцөө өөрөө хамгаална. Геракл нь тамын орноо очихдоо үүдэнд нь зогсч байсан Аидыг шархдуулдаг. Аид шархаа эмчлүүлэхээр Олимп уул руу гарна. Аид-д өргөл барьц болгож хар зүсмийн бух өргөдөг байжээ. Ромд Аидыг эртний италийн үхлийн бурхан, тамын элч Орк, Диспатер нартай адилтгадаг байв. Дүрслэх урлагт Аидыг гартаа очирт таяг барьж хаан ширээнд заларсан хүчирхэг, нас бие гүйцсэн эр хүнээр төлөөлүүлдэг. Заримдаа хажууд нь Персефонаг дүрсэлсэн ч байх нь бий. Аидын хөл дор гол төлөв гурван толгойт нохой Кербер байдаг. 2. Аид бол грекээр “үл үзэгдэгч”, эндээс л там гэдэг нэршил бий болно, үхэгсдийн ертөнц, там, заримдаа грекүүд Тартар, Эреб, ромчууд Орк ч гэдэг. Эрт дээр үеийн төсөөллөөр Аид нь ертөнцийн баруун хязгаарын хаа нэгтээ нь эсвэл газар дор байж. Балар цагийн домог туульст Аид нь Океан голын цаатай баруун зүгт байх бөгөөд үхэгсдийн сүүдрийн оромж аж. Баруун зүг бол наран жаргадаг зүг бөгөөд эртний хүмүүсийн төсөөллөөр үхэлтэй холбогддог гэнэ. Аид-д үхэгсдийн сүнс \сүүдэр\ нь дэлхий дээрх үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байдаг. Гомер нь Аидыг ялгажээ. Тартараас хол амьдрах сүнснүүд нь титанууд юм. Тэднийг гекатонхейрууд хамгаалдаг гэжээ. Хожуу ангийн нийгэм үүссэний дараа Аидын талаархи төсөөлөл өөрчлөгдсөн билээ. Үхлийн дараахи амьдралын үзэл санаа гарч ирсэн байна. Үхэгсдийн сүнс нь дэлхий дээр байхдаа хийсэн гэм хэргийнхээ залхаалтыг эдэлдэг. Грекийн хөгжингүй шашин шүтлэгт Аид-д үхэгсдийн сүнсийг дараахи байдлаар төсөөлжээ. Эртний хүмүүсийн итгэж байсанчлан Аид руу орох үүд хаалга нь Италийн Аверн нуурын өмнө Пелопоннесын баруун талд байх Пилосоос холгүй Лаконигийн Тенарын хошуунд байдаг гэнэ. Үхэгсдийн сүүдрийг Аидын хаалганд Геремес Психопомп \сүнсний хөтөч\ хүргэж өгдөг. Харон нь үхэгсдийг Стикс голыг гатлуулна \эртний грекийн оршуулгын зан үйлийн дагуу талийгаачийн аманд зэс зоос болох обол зуулгадаг байсан нь гол гаталгасных нь төлөө Харонд төлж буй хөлс гэж үздэг байжээ\. Гурван толгойтой Кербер нохой хүн бүрийг Аид руу оруулах ч хэнийг нь ч буцаан гаргадаггүй. Аидын эзэд нь Аид ба Персефона. Үхэгсдийн сүүдэр “эрлэг номун ханы” өмнө ирнэ. Минос, Эак, Радаманф бол бурхдын эрлэг номун ханаар сонгосон “”шүүгчид” нь. Аид-д мартагналын гол Лета урсч хүрнэ. Ганц дуслыг хүртэхэд нь дэлхий болон дэлхий дээрхи амьдралыг бүрэн мартуулдаг. Бурхдыг гомдоогсдыг Аид руу тамлуулахаар илгээнэ. Тантал нь хүзүүгээрээ татсан усан дотор зогсоно, дээрээс нь боловсорч гүйцсэн жимснүүд бөнжигнөх ч үүрдийн үүрд өлсч, ундаасах болно. Данаидууд ёроолгүй торх руу ус юүлнэ, Сисиф уул өөд хүнд чулуу түрч гаргах ч тэр нь дорхноо доош өнхөрч одно гэх мэт. Аид-д Стикс, Лета хоёроос гадна Кокит, Пирифлегетон, Ахерон голууд урсана. Аид-д олон тооны албин чөтгөр, үзээрийн араатнууд суурьших аж. Тэнд Геката, эриннии, горгонууд, гарпинууд, Химера, Ехидна, Эмпуса аж төрнө. Персефона нь хагас жилийг Аид-д өнгөрүүлнэ. Гагцхүү цөөн тооны хэдэн үхэх үйлтэнд л Аид ирж, амьд буцах боломжийг бурхад олгосон байдаг. Орфей Аид-аас үхэж буй эхнэр Эвридикагаа авах зөвшөөрлийг Зевсээс авна. Геракл тэндээс Керберыг авч гарчээ. Одиссей, Эней хоёр төрөл төрөгсөдтэйгээ уулзан учрахын тулд Аид руу бууж очиж байв. Амьд хүн газар доорхи ертөнцөд очоод ирсэн явган яриа дундад зууны үед ихээр гардаг байлаа. Аид-ын талаархи эртний хүмүүсийн төсөөллийн заримаас нь христчүүд хүлээн авсан байдаг.