Достоевскийн тухай бидний мэдэхгүй баримтууд

Фёдор Михайлович Достоевский — цаг үеийнхээ хамгийн алдартай Орос зохиолчдын нэг юм. Түүний “Преступление и наказание”, “Идиот”, “Братья Карамазовы”, “Бесы” гэх мэт романууд нь дэлхий дахинд нэр хүндтэй. Дээрх зохиолууд нь цөм түүний амьдралын сүүдэр гэж хэлж болно.
Зохиолч Достоевский залуу насандаа Москвагийн хувийн сургуулиудад боловсрол эзэмшиж, дараа нь Санкт-Петербургийн инженерийн сургуулид суралцсан. Тэрээр хожим нь энэ боловсролыг “түүний ирээдүйг сүйтгэсэн алдаа” гэж нэрлэсэн байдаг.
Зохиолчийн хүүхэд насны хамгийн аймшигтай дурсамжуудын нэг нь нэгэн охины үхэл явдал юм. Тэр охин ойролцоогоор 9 настай байсан бөгөөд хүчирхийллийн золиос болж, эмнэлэгт очсон ч нас барсан явдал юм. Энэ дүрийг Достоевский олон удаа ашигласан.
Зохиолчийн дүү Варвара нь “Преступление и наказание” романы өсөрхүү авгайн дүрээр дүрслэгдсэн байдаг.
Зохиолчийн хүү Алексей Достоевский нь “Братья Карамазовы”-ийн киног бүтээсэн үед Коля Красоткин гэж дүрд тогложээ.
Зохиолч Фёдор Михайловичийн хоёр дахь эхнэр Анна Григорьевна (тэр нь түүнээс 25 насаар залуу байлаа) 35 насандаа нөхрөөсөө салж, дахин гэрлээгүй юм. Тэрээр нас барсан нөхрийнхөө бүх бүтээлийн түүврийг хэвлүүлсэн.
Достоевскийн хамгийн алдартай романуудын агуулга нь үхлийн тухай төгсгөлүүдээр дүүрэн байдаг. Шүүмжлэгчид “Преступление и наказание” романд 21 үхэл, “Идиот” романд 31 үхэл, “Бесы” романд 15 үхэл, “Подросток” романд 34 үхэл, “Братья Карамазовы” романд 43 үхэл байгааг тоолжээ.
Достоевский нь “Петрашевцийн бүлгийн” гишүүн байсан бөгөөд үүнийхээ төлөө үхлийн ял авсан ажээ. Түүнийг болон бүлгийн 19 гишүүнийг үхлийн ялаар шийтгэсэн боловч буудалтын өмнө ялыг каторгаар сольсон.
Петрашевцийн бүлэг нь Санкт-Петербургийн 1840 оны аравдугаар сард оршиж байсан, уран бүтээлчид, сэтгүүлчдийн бүлгэм байв.
Достоевскийн анхны хөшөө нь 1918 онд Москвад Цветной бульвар дээр байгуулагдсан.
Москвагийн метрополитаны “Достоевская” станц дээр очвол “Преступление и наказание”, “Идиот”, “Бесы”, “Братья Карамазовы” романуудын дүрүүдийг бүтээсэн буй.
1917 оны хувьсгалын дараа Францад “Бесы” роман алдартай болсон. Энэ номыг хувьсгалын шинж чанарыг илэрхийлсэн гэж судлаачид дүгнэдэг.
Достоевскийн оршуулгын үеэр Санкт-Петербургт 60,000 орчим хүн ирж, Невскийн өргөн чөлөө хүмүүсээр дүүрсэн байдаг.
Толстой болон Достоевский нэгнийхээ уран бүтээлийг өндөр үнэлдэг байсан ч тэд нэг ч удаа уулзаж байгаагүй юм.