“Mongolia and Mongols: Past and Present” IV

БНПУ-ын Варшавын их сургуульд
дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгуулагдав.

Хурлыг Варшавын Их сургууль, Дорно дахины хүрээлэн, Монгол, Төвөд судлалын тэнхим, Олон улсын Монгол судлалын холбоо, Монгол Улсын Шинжлэх ухаан, Технологийн сан, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа соёлын харилцааны газар, Монгол Улсын Их сургууль, Польш дахь Монголчуудын холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа. Тус хуралд “Mongolia and Mongols: Past and Present” олон улсын эрдэм шинжилгээний хуралд 10 гаруй орны 60 орчим эрдэмтэн илтгэлээ хэлэлцүүлэв.
Энэ удаагийн Монголч эрдэмтдийн Олон улсын IV хурлын хүрээнд Варшав дахь ЭСЯ-ны зүгээс Варшавын Их сургуулийн дэргэд Монгол гэр барьж, Монгол Улс, монголчуудынхаа соёл уламжлалыг хоёр өдрийн турш танилцуулав. Монгол Улсын танилцуулга, аялал жуулчлал, бизнесийн боломжууд, гэр барих, бөх, сур харваа, шагайн харваа, шагай тоглоом, монголын уламжлалт анагаах ухаан зэрэг сэдвээр танилцуулга хийв.

Хурлын хүрээнд найруулагч, продюсер Б.Баярын “Монголын сая өдөр” гэрэл зургийн үзэсгэлэнг нийтийн хүртээл болгож, ардын урлагийн “Хөх Монгол”, “Монгол Аялгуу” хамтлагууд урлагийн тоглолт хийв.

Варшавын их сургуулийн Монгол, Төвөд судлалын тэнхимд 30 орчим оюутан суралцаж байна.
Хурлын үеэр элчин сайдын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл байгуулах санаачилгыг гаргажь нарийн бичгийн даргаар ноён Ян Рогала зохион байгуулж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Зөвлөл нь Монгол судлаачид, түүхчид төдийгүй, палеонтологчид, археологчид, геологчид, угсаатны зүй судлаачид болон шинжлэх ухааны бүхий л салбар чиглэлийн эрдэмтдэд нээлттэй байх аж.