ХҮННҮ ТУУЛЬ ЖАНГАР

Батмөнхийн Батжаргалын “ХҮННҮ ТУУЛЬ ЖАНГАР” ном хэвлэгдэн гарлаа.
Судлаач Батжаргал нь 2013 оноос МУИС-ийн Түүхийн тэнхимийн докторантурт суралцаж, хүннүд холбогдох түүхэн сурвалжууд, хятад түүхэн сурвалжид тэмдэглэгдсэн хүннү үгсийг монгол хэлээр сэргээн унших, сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн хүннү хэлний үгс болон монголын баатарлаг тууль “Жангар”-ыг харьцуулан судлах зэргээр дээрх бүтээлийг туурвижээ.