• 2025-05-05

Дундговь аймгийн соёл урлагийн мэргэжилтнүүдэд сургалт явууллаа

 Дундговь аймгийн соёл урлагийн мэргэжилтнүүдэд сургалт явууллаа

Хэл Соёл академийн дэргэдэх “Үндэсний бичгийн сургалтын төв”-өөс Монгол хэлний тухай хуулийн дагуу үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III” –ийн хэрэгжилтийг хангах зорилго зорилтын хүрээнд Дундговь аймгийн Соёл урлагийн газартай хамтран ажиллаа.

Сургалтын төвийн багш нар тус аймгийн Соёл урлагийн газар болон бүх сумдын соёлын 48 ажилтанд 2023 оны нэгдүгээр сард Үндэсний бичиг, цахим бичвэрийн 16 цагийн хичээлийг онлайнаар амжилттай зохион байгууллаа.