Монгол бичгийн цахим бичвэр, уран бичлэгийн сургалтыг зохион байгууллаа

Хэл Соёл академийн дэргэдэх “Үндэсний бичгийн сургалтын төв”-өөс Монгол хэлний тухай хуулийн дагуу үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III” –ийн хэрэгжилтийг хангах зорилго зорилтын хүрээнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ЕБС болон төрийн захиргааны албан хаагчдад зориулсан Монгол бичиг, Монгол бичгийн цахим бичвэр, уран бичлэгийн сургалтыг зохион байгууллаа.