Халимаг уран зохиол цуврал №1

ШҮЛЭГЧ ОНЧХААН ЖАРГАЛ
(1777-1823)
Халимагийн эртний уран зохиолын нэгэн төлөөлөгч Ончхаан Жаргал хэмээгддэг. Тэрээр 1812 оны гэгддэг орос францын дайнд Дерман хотын үүдэнд болсон тулаанд оройлон оролцож явсан бөгөөд энэ зуураа “Сөөм хамартай Франц” гэх энэхүү дууг зохиосон түүхтэй ажээ. Мөн тухайн үед болсон Кавказ, Германы дайнд ч мөн германы талд байлдаж явсан билиг авьяас, цэргийн эрдэм төгс нэгэн ажээ. Мөн түүний ноёд, язгууртнуудтай мөчөөрхөн тэмцэж дийлж явсан талаар түүхэн домгууд ч тэмдэглэгдэн үлдсэн байна.
Сөөм хамартай Франц
Мөнгөн уруултай хар нь
Мөнгөтэйхэн эмээлдээ зохимжтой
Мөөлүүрхэн хамартай францтай
Мөстэйхэн тэнсээрээ цавчилдлаа.
Цавчилдъя гэж цавчилдсангүй
Аминыхаа төлөө цавчилдлаа.
Сөөм хамартай францтай
Сөргөлдөн явж цавчилдлаа
Цавчилдъя гэж цавчилдсангүй
Аминыхаа төлөө цавчилдлаа.
Дерманиас хаасан сум нь
Дээгүүр даваад гарна л
Хон далантын гаталганд нь
Хориод гучаадаар харавлавлаа.
Үнэн аргатай Ончхаан Жаргал
Үлдээлгүй цавчилднаалаа. гэх энэ дуу нь ардын дуу мэт тархан олон янз хувилбартай болж 1812 оны дайнд оролцсон халимаг цэргүүдийн алдар гавьяаг хоёр зуун жилийн туршид алдаршуулсаар байгаа билээ. Мөн энэ дайнтай холбоотой. “Цэн шувуу” гэх уянгын шүлэг байна.
Цэн шувуу
Цэн шувуу, цэрвэж хүрэм
Цэргийн залуу ядарч хүрэм
Атан тэмээ янцаглаж хүрэм
Агт морь эцэж хүрэм
А-а тийм газарт нь
Аав ээжээсээн холдсонсон.
Хурын усан унд болов
Хурьсхан дээл нөмөр болов.
Хурж ирсэн француудыг
Хувьтай халимаг нь сөргөв л.
Хувь ерөөлөө ирсэн цагт
Ээж-аавдаан золгоно л