Калян Санж (1905-1982)

Халимагийн ардын уран зохиолч, зөвлөлтийн зохиолчдын холбооны гишүүн Калян Санж 1905 оны нэгдүгээр сарын 5-нд одоогийн Халимагийн Бүгд Найрамдах улсын Цагаан нуур районд төрсөн бөгөөд 1922 онд цагаантнуудтай тулалдаж явсан бөгөөд дараагаар нь халимагийн багшийн сургууль, Саратовын багшийн сургуульд суралцсан байна. Тэрээр 1924 онд анхны бүтээлээ хэвлэж, 1931 онд анхны шүлгийн түүврээ \”Баатрууд – Улаан бүргэдүүд”\ хэвлүүлсэн байна. 1936 онд Халимагт драмын театр байгуулагдахад анхны захиралаар томилогдож халимаг хэл дээрх анхны жүжгийн зохиолыг туурвиж Мольерийн жүжгүүд, Крыловын «Две собаки» , П.Ершовын «Конёк-горбунок» зэрэг цөөнгүй жүжгийг халимаг хэлнээ хөрвүүлэн тайзнаа толилуулжээ. Цөллөгийн үеэр казакстанд багшилж байгаад 1957 онд эх нутагтаа эргэн ирж уран бүтээлээ туурвин 1965 онд Халимагийн ардын уран зохиолч цол хүртсэн зохиолч, аман зохиол судлаач, орчуулагч, утга зохиол судлагч, жүжгийн зохиолч, халимагийн орчин үеийн уран зохиолын үндэслэгчдийн нэг, О.И.Городвиковын нэрэмжит анхны шагналтан юм.
Калян Санҗ Элстин сувсрсн сө
Сарул Элстин теңгрәс
Сувсрсн дольган асхрна
Эн манурсна сөөһәс
Элстм улмар сәәхрнә.
Аршан болсн аһартнь
Амрч чееҗм сарулдна,
Альвн теркә зүркн мини
Алтн уудыһан кемлнә.
Зүркндән төрсн дуриһән
Зөрҗ чамдан бичләв,
Зөвшәлтә седкличинь күләҗ-
Зүүдндән кесг зовньлав.
Эркән чинән зүркнд мини
Эрклү дурн бульглна,
Эрвәкә болсн чамдан
Энүгән күргхәр телчлнә.
Сарул Элстин теңгрәс
Сувсрсн дольган асхрна
Эн манурсна сөөһәс
Элстм улмар сәәхрнә.